МУИС Хэвлэлийн газар

ВАГИНДРА ҮСГИЙН ДУРСГАЛУУД

ВАГИНДРА ҮСГИЙН ДУРСГАЛУУД, 2010

Зохиогч: Ё. Жанчив
ISBN: 978-99929-810-6-8 
Зөөлөн хавтас
тай, 295Х210Х15мм хэмжээтэй, 170 нүүр, 750 гр

Үнэ: 27.99$

1905 онд Буриадын Цанид хамба Агваан (1854-1938) хэмээх эрдэмт лам “Буриадын шинэ үсэг” буюу “Вагиндрын үсэг”-ийг монгол болоод тод үсэгт тулгуурлан Байгалийн хойд биеийн буриад аялгууг суурь болгон зохиожээ.

Урьдын мэргэдийн заншлаар зохиогч бээр Агваан гэсэн нэрээ самгардаар орчуулан Vagindra гэж бичдэг асан тул “Вагиндрын үсэг” хэмээн алдаршжээ. Эл үсгийн зохиогдсон он жилийн талаар эрдэмтэн судлаачдын дунд 1905 он, 1907 он гэсэн хоёр зүйлийн санал байдаг.