МУИС Хэвлэлийн газар

"ДАЙЧИН ГҮРНИЙ ДОТООД ЯАМНЫ ГЭРИЙН ДАНС" 9 боть

"ДАЙЧИН ГҮРНИЙ ДОТООД ЯАМНЫ ГЭРИЙН ДАНС" 9 боть


Тус бүтээлд манж хэлээрх 1742 баримтын галиг, орчуулга, монгол бичгээрх 1512 баримтын галиг, хөрвүүлэг, төвөдийн шар үсгээрх 9 баримтын сийрүүлэг галиг, орчуулга, тод үсгээрх 41 баримтын галиг, хөрвүүлэг, хятад хэлээрх 3 баримтын орчуулга болон газар орон, хүний нэр, хэргэм зэрэг, эртний үг хэллэгийн 1600 орчим тайлбар багтжээ. Бээжинд хадгалагдаж буй эл архивын баримтууд нь XVII зууны хоёрдугаар хагас, XVIII зууны эхэн үеийн Монгол(Халх ба Ойрд), Манж, Төвөд, Оросын харилцаа, түүхэн ээдрээт нөхцөл байдал, тус тусын баримталсан бодлого, хэрэгжүүлсэн үйл ажиллагааг нарийвчлан судлахад нэн чухал агаад үл давтагдах, түүхэн эх сурвалж болох төдийгүй XVII зууны үеийн монгол бичгийн хэлний онцлог, монгол хэлний үгийн утга, хувьсал, орчуулгын уламжлал зэргийг шинжлэн судлах үнэт хэрэглэгдэхүүн юм. Энэхүү эмхэтгэлээс тухайн цаг үед Монголын хамаатай хэргээр Манжийн хаадын буулгасан зарлиг, Өндөр гэгээн Занабазар, Түшээт хан, Сэцэн хан тэргүүтэй Халхын хан, ноёд, Галдан бошогт, Цэвээнравдан болон Ойрдын ихэс дээдэс хийгээд Далай лам, Банчэн эрдэнэ тэргүүтэн Төвөдийн хутагт хувилгаад, Оросын хаант засгаас Чин улсад илгээсэн түүхэн харилцааны бичгүүдтэй танилцах болно.