МУИС Хэвлэлийн газар

"Миний ном" худалдаанд гарлаа.

Хүүхдийн зохиолч А.Найгалмаа 1-3 насныханд зориулсан “Миний ном” хэмээх бие даасан бүтээлээ хэвлүүлжээ. Номдоо бага насны хүүхдийн хэл ярианы онцлогийг харгалзан, цээжлэхэд хялбар үг хэллэгтэй шүлгүүд оруулсан байна.

“Мэлхий”, “Сармагчин”, “Гар, хөл хоёр”, “Зүг чиг”, “Цасны ус” тэргүүтэй шүлэг тус бүрийг өгүүлэмжийнх нь дагуу хөгжилтэй зургаар чимэглэсэн бөгөөд тэгэхдээ бяцхан үрсэд хор нөлөөгүй хүнсний будаг ашиглажээ. Гарын алганы дайтай энэхүү бяцхан ном нь амархан урагдахгүй зузаан хуудас, цэвэрлэхэд хялбар гөлгөр гадаргуутай, хурц өнцөггүй учраас хүүхэд амандаа хийсэн ч буйлыг нь гэмтээхгүй зэрэг онцлогтой аж.