МУИС ПРЕСС Хэвлэлийн газар

МОНГОЛЫН ХҮН АМЫН СЭТГҮҮЛИЙН ШИНЭ ДУГААРТ БҮТЭЭЛЭЭ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

МОНГОЛЫН ХҮН АМЫН СЭТГҮҮЛИЙН ШИНЭ ДУГААРТ БҮТЭЭЛЭЭ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

СЭТГҮҮЛД ХЭВЛЭГДЭХ МАТЕРИАЛЫН СТАНДАРТ БУЮУ ХЭМ, ХЭМЖЭЭ

“Монголын Хүн Амын Сэтгүүл” нь Монголын хүн ам, хөгжлийн судалгааны талбарт тулгамдаж байгаа болон бусад нийтлэг асуудлаар эрдэмтэд, судлаачдын эрдэм шинжилгээний бүтээл, тэмдэглэл, судалгааны ажлууд (цаашид бүтээл гэх)-ыг хэвлэн нийтэлж олны хүртээл болгодог.

Редакцийн зөвлөл нь тухайн бүтээлийг зөвхөн зохиогчийн зөвшөөрлийн дагуу албан ёсоор хүлээн авсны дараа тодорхой шалгаруулалт хийж, сонгогдсон бүтээлүүдэд редакцийн засварлалт хийх ба энэхүү засварлалт нь бүтээлийн утга санааг бүрэн өөрчилсөн бус зөвхөн эх сэдэв, зураг, хүснэгт, график зэрэгт зайлшгүй гэж үзсэн өөрчлөлтүүдийг оруулдаг.

Бүтээлд тавигдах шаардлагууд:
1. Тухайн бүтээл урьд өмнө хэвлэгдээгүй, шинэлэг байх;
2. Бүтээл нь гар бичмэл биш байх;
3. Бүтээлийг хянан засварлахад бүрэн ойлгомжтой байх;
4. Бүтээлийг англи, орос болон монгол хэл дээр бичиж болох ба 15 нүүрнээс хэтрэхгүй байх (мөр хоорондын зай single үед);
5. Бүтээлийг хураангуйн хамт ирүүлэх ба энэ нь 250 үгт багтсан байх;
6. Зураг, график, хүснэгтийн дор тухайн мэдээллийг авсан эх үүсвэрийг бичсэн байх;
7. Ажилд ашигласан материал, ном зүйн жагсаалтыг хавсаргасан байх;
8. Бүтээл бүрийн өмнө зохиогчийн овог, нэр, эрдмийн зэрэг, цол, бүтээлийн нэр, гарчиг, дэд гарчиг зэргийг заавал бичнэ.

Сэтгүүлд хэвлэгдэх бүтээлтэй холбоотой аливаа асуудлыг зохиогч өөрөө хариуцна.

Бүтээл хүлээн авах хугацаа:
2017 оны 4 сарын 27-ны дотор Та доорхи хаягаар бүтээлээ ирүүлнэ үү.
algaasolongo@yahoo.com , hana_zm@yahoo.com

СЭТГҮҮЛИЙН РЕДАКЦИ