МУИС ПРЕСС Хэвлэлийн газар

Монголын эртний уран зохиол 2 боть

“МОНГОЛЫН ЭРТНИЙ УРАН ЗОХИОЛ”, 2021  2 дэвтэр

Зохиогчид: Д.Ганболд, Г.Нарантунгалаг, Д.Наранцэцэг, Д.Сумъяа, Х.Сүүлэгмаа, Б.Түвшинтөгс, Б.Хишигсүх, С.Хөвсгөл, Д.Цэвээндорж, Б.Энхээ, В.Янжиндулам 

Редактор: Б.Хишигсүх, Г.Нарантунгалаг

Хэвлэлийн газар: МУИС Хэвлэлийн Газар

ISBN: 1-р дэвтэр: 978-9919-504-30-4
          2-р дэвтэр: 978-9919-504-31-1

Хэл: Монгол

Хуудасны тоо: 1-р дэвтэр: 370,  2-р дэвтэр: 454


Хэмжээ: зөөлөн хавтастай, 250 x 176 х 21 мм

Үнэ: 76.500



Монголын эртний уран зохиолын хөгжлийн түүхэн тоймыг өгүүлэхийн зэрэгцээ, монголын эртний болон сонгодог уран зохиолын судлал шинжлэх ухааны түвшинд хүрсэн хийгээд уг чиглэлээр сүүлийн гуч гаруй жилийн хугацаанд гарсан судалгаа, тэдгээрийн шинэлэг тал, ач холбогдол, үнэ цэний талаар тусгасан бөгөөд зарим эх зохиолыг зориуд бүрэн эхээр нь оруулсан болно. Уг хоёр ботид проф С.Хөвсгөл Равжаагийн шүлэг, дуулал, Саран хөхөөний намтар дуулалт жүжгийн зохиол, Чингисийн хоёр эр загалын тууж, проф Б.Хишигсүх Хүннү, Сяньбийн үеийн утга соёл, “Монголын Нууц Товчоо”-ны уран зохиолын судалгаа, “Монголын нууц товчоо”-г судалсан үндэсний эрдэмтдийн судалгааны тойм, Юань улсын үеийн шүлэг дуулал, Монгол “Гэсэр”-ийн туужийн судалгаа, Их зохиолч Ванчинбалын Инжаннашийн намтар бүтээл, Гамал захирагч буюу шүлэгч Хүүхэн залангийн Дугарсүрэн, Лу жанжин гүн буюу Сэдбазарын Лувсандондов, Ордосын шүлэгч Равжаагийн Хишигбат, Цанид ловон Дэчинрашийн Шагдар, дэд проф Б.Түвшинтөгсийн хамт Ойрадын уран зохиол, доктор В.Янжиндуламын хамт Сургаалын зохиол, дэд проф Д.Сумьяа Тогоонтөмөр хааны гэмшил шүлэг, Төвөдийн уран зохиолтой холбогдох монгол уран зохиол, Бурхны шашны сэдэвтэй туужууд, Буддын утга зохиолын төрөл зүйл хийгээд бурхдын магтаал, Дундад зууны үеийн монголын иргэний уянгын шүлгүүд, дэд проф Б.Энхээ Түүхэн сурвалжаар уламжлагдаж ирсэн XIII-XIV зууны домгууд, Турфаны нутгаас олдсон дундад зууны үеийн монгол уран зохиол”, дэд проф Д.Ганболд Бат сүзэгт, бандида хамба Сүрэнхорын Жамъянгаравын намтар бүтээл, доктор Д.Цэвээндорж Монголын эртний уран зохиол судлалын тойм, Эртний утга зохиолын судлал, шүүмжлэлийн өгүүлэл, бүтээлүүд, XVIII-XIX зууны эцэс хүртэлх эрдэмтэд, тэдний онол, судлалын бүтээлүүд, XVII-XX зууны үеийн уран зохиолын шүүмжийн дэг маяг, Уран зохиол бичлэгийн болон судлал шүүмжлэлийн уламжлалт аргууд, доктор Г.Нарантунгалаг Түүхэн сурвалжаар уламжлагдаж ирсэн XVII-XVIII зууны домгууд, XIX-XX зууны зааг үеийн монгол уран зохиолын өвөрмөц төрөл зүйл, бүтээл туурвил, Богд хаант Монгол Улсын үеийн зохиол бүтээл, гол төлөөлөгчид, доктор Д.Наранцэцэг Дорно дахины уран зохиол дахь “Намтар” зохиол, Цахар гэвш Лувсанцүлтэмийн намтар, бүтээл, дэд проф Х.Сүглэгмаа Монголын уран зохиол дахь “Үг” зохиол бүлэг, сэдвүүдийг тус тус боловсруулжээ.