МУИС Хэвлэлийн газар

Монгол бэлгэдэл зүй II Өнгийн бэлгэдэл зүй, зүг чигийн бэлгэдэл зүй.

Монгол бэлгэдэл зүй II Өнгийн бэлгэдэл зүй, зүг чигийн бэлгэдэл зүй.


Бэлгэ, бэлгэдэл, бэлгэдэл зүй.
Товч агуулга: 
Монголчуудын өнгөөр бэлгэдэх ёсны утга зүйг ухан шинжиж, судлан
тайлбарласан энэхүү бүтээлд байгалийн юмс үзэгдлийн өнгийг тэмдэглэхээс
эхлээд тэдгээрийн бүтвэр махбодын өнгийг нэрлэх, орон зай, зүг чигийг
заах (сансрын бэлгэдэл), язгуур давхарга, үндэстэн угсаатныг ялгах, ёс
зүйн болон хийсвэр ойлголтыг бэлгэдэх мэтчилэнгээр хэд дахин салбарлаж,
нарийвчлан гүнзгийрүүлэн авч үзсэн байна. Тухайлбал монголчууд тэнгэрийг
өнгөөр төлөөлүүлж "хөхрөгч","хөхөлзөгч" гэж нэрлэдэг байхад ногоог
ногоон өнгөтэй нь, шороог шар өнгөтэй нь тус тус адилтган нэрлэдэгийг
дурджээ. Түүнчлэн тус номын "Зүг чигийн бэлгэдэл зүй" хэсэгт орон зайн
тухай шинжлэх ухааны үзэл ойлголтод үл хамаарах, уран сайхны, домог
туурвилын, шүтлэг мөргөлийн юмуу бэлгэдлийн орон зай, түүний нийтэд
илэрхий хэд хэдэн хэмжээсийн талаар өгүүлжээ.

Гарчиг
-Өнгийн бэлгэдэл зүй
-Цагаан өнгийн бэлгэдэл
-Хөх өнгийн бэлгэдэл
-Ногоон өнгийн бэлгэдэл
-Шар өнгийн бэлгэдэл
-Завсрын өнгөнүүдийн бэлгэдэл
-Улаан өнгийн бэлгэдэл
-Өнгийн бэлгэдлийн цогцолборууд
-Гаргалга
-Зүсмийн бэлгэдэл
-Гаргалга
-Зүг чигийн бэлгэдэл зүй
-Гаргалга
-Ном зүй
-Нэрсийн хэлхээ
-Хавсралт

Зохиолч : C.Дулам

Редактор : Д.Бум-Очир
Дизайнер : Г.Самдан

Цаасны хэмжээ : B5
Хэвлэлийн хуудас : 40
Хэвлэлийн газар : Битпресс XXK

ISBN : 99929-5-052-8
ISBN : 99929-5-053-6
ISBN : 99929-5-054-4
ISBN : 99929-5-055-2

Хэл : Монгол
Үнэ : 30'000 ₮