МУИС ПРЕСС Хэвлэлийн газар

Монгол домог зүйн дүр

Монгол домог зүйн дүр



Товч агуулга :Домог зүй бол тухайн зохиогдож байсан цаг үеийнхээ хүний ертөнцийн тухай үзэл
төсөөлөл нь мөн болой. Хүй нэгдлийн үеийн хүний сэтгэлгээ нь бүхэлдээ
домог зүйн сэтгэлгээ байсан юм. Иймд домог зүй гэдэг үг нь дэлгэрэнгүй
утгаар бол зөвхөн ардын аман зохиолын нэг зүйлийг биш хүй нэгдлийн үеийн
хүн төрөлхтний оюун сэтгэлгээг бүхэлд нь хэлдэг байна. Энэ утгаараа бол
урлаг, шашин, гүн ухаан, ёс зүйн төсөөллийн аль нэгийг дангаар
төлөөлөхгүй, харин хүний оюуны соёлын эл бүхий л салбарын үүсвэрийг
хадгалсан нийтлэг сэтгэлгээ юм. Энэхүү судалгааны бүтээлд домог зүйн нэр
томъёоны асуудал, домог зүйн сэтгэлгээ, домгийн гол өгүүлэмж, дүрүүд,
бэлэгдэлт шинж талаас нь судлан тайлбарлажээ. Мөн байгаль, нар, сар,
гариг эрхэс, уул ус болон хүний аж амьдралтай холбоотой олон домог яриаг
энэ номноос унших боломжтой.

Гарчиг
- Удиртгал
-Монгол домог зүйг судалсан нь
-Дүрийн эртний хэлбэрүүд үүссэн нь
-Газар эхийн домог
-Тэнгэр нэрийн домог
-Од гарагийн домог
-Ертөнцийн үүслийн домог
-Хүний үүслийн домог
-Ургамал, амьтны домог
-Соёлын үүслийн домог
-Хуур хөгжмийн үүслийн домог, зан үйл
-Монгол домог зүйн товч толь

Зохиогч: С. Дулам

Редактор: Д. Бум-Очир

Цаасны хэмжээ: B5
Хэвлэлийн хуудас: 42,25

ISBN:  99929-5-989-4

Хэл: Монгол
Үнэ : 30'000₮