МУИС ПРЕСС Хэвлэлийн газар

Монгол хэлний адилтгал үг, хэллэгийн сан

“Монгол хэлний адилтгал үг, хэллэгийн сан ”2012 онд хэвлэгдсэн.

Зохиогч: Ж.Бат-Ирээдүй, Р.Алтансайхан

Хэвлэлийн газар: Mon-education Press Publishing

ISBN 978-99962-1-822-4

Зөөлөн хавтастай,205ммХ145мм хэмжээтэй, 237 нүүр, 300гр


Гадаад дотоодын судлаач, оюутан, багш нарт зориулсан толь бичиг.

Адилтгал зүйрлэл бол хэлний тогтвортой нэгжийн хамгийн их хувийг эзэлдэг үзэгдэл бөгөөд монгол хэлний үгийн сан утга судлалын сонирхолтой судлагдахууны нэг юм. Адилтгалын гол мөн чанар нь аливаа хоёр зүйлийг жишин харьцуулах чанар л юм.

Монгол хүний хувьд ялгаагүй амьдралын туршлагаас алив байгаль, юмс үзэгдлийн шинж чанар танин мэдсэний үндсэн дээр хоёр өөр юмс үзэгдлийг өөр хооронд нь адилтган нэрлэдэг байна.

Энэхүү бүтээлд монголын наяад зохиолчийн дөрвөн зуугаад зохиол бүтээлээс иш татан тайлбарлажээ.