МУИС ПРЕСС Хэвлэлийн газар

Монгол хэлний хоршоо болон давтмал үг хэллэгийн сан

“Монгол хэлний хоршоо болон давтмал үг хэллэгийн сан ” 2009 онд хэвлэгдсэн.

Зохиогч: Ж.Бат-Ирээдүй

Эрхилсэн: Профессор Канг Шинь

Хянасан: Х.Дэлгэрмаа, Б.Хонгорзул, Б.Номунзул, Б.Өлзийхишиг

Хэвлэлийн газар: Mon-education Press Publishing

ISBN: 978-99929-0-783-5

Зөөлөн хавтастай, 205смХ145см хэмжээтэй, 440 нүүр, 490гр.

Монгол хэлний нэгэн сонин үзэгдэл бол монгол хэлний яриа болоод бичгийн хэлэнд нэн дэлгэр хэрэглэгддэг үг, хэллэг хорших ёс билээ.

Монгол хэлний хорших ёс ийнхүү ганц үгэнд биш хэллэгт бас дэлгэр байдаш нь баримтаар батлагдаж байна. Ер нь монгол хэлний хоршоо үг, хэлц үг бол монгол хэлний найруулгын шигтгээ, амин хэлхээ юм. Монгол хэлний олон мянган үг хэллэгийн барьцалдуулан холбох энэхүү хоёр эрдэнэгүйгээр монгол хэлийг яруу тунгалаг гэж хэлэхэд үнэхээр хэцүү. Энэ хоёрыг салгаад авчихвал давс хачиргүй амнаас уначих гэсэн л нэг юм болох болов уу.

Хоршоо үг гэдэг бол хэлзүйн бүтэц, утга судлалын үүднээс хоёр үг нийлж нэг амьтай болон тогтсон үгийн сангийн өвөрмөц нэгэн нэгж юм.