МУИС ПРЕСС Хэвлэлийн газар

МОНГОЛ ХЭЛНИЙ ҮГИЙН САНГИЙН УТГА ЗҮЙ, 2015

Монгол хэлний үгийн сангийн утга зүй, 2015

Зохиогчид: Д.Бадамдорж

Хэвлэлийн газар: МУИС Пресс Хэвлэлийн Газар

ISBN 978-99973-42-47-8

Хэл:Монгол

Зөөлөн супер хавтастай, 250x176, 319 нүүр, 435гр

Үнэ:21000₮

МУИС Пресс Хэвлэлийн Газар-аас олон улсын монгол судлаачид, монгол судлалын судалгааны хүрээлэн, их дээд сургуулийн сургалт эрдэм шинжилгээний ажилд зориулан эрхлэн гаргаж буй Монгол хэл шинжлэлийн сан цувралын хоёр дахь ном. Номын удиртгал хэсэгт утга судлалын судлагдахуун, судлагдсан байдал, утгын онол, дадлагын асуудлууд, судалгааны арга, танин мэдэхүйн утга зүй, тэргүүн бүлэгт үгийн сангийн нэгжийн утга зүйн өвөрмөц онцлог шинж, дэд бүлэгт үгийн сан, утга зүйн ай, гуравдугаар бүлэгт нэр зүйн утга зүйн тухай, дөрөвдүгээр бүлэгт үгийн сангийн найруулга зүйн утгын зарим асуудал зэргийг багтаажээ.