МУИС ПРЕСС Хэвлэлийн газар

МУИС ПРЕСС ТӨВ

МУИС Пресс Төв нь  хэвлэлийн газар, хэвлэх үйлдвэр, номын дэлгүүр гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Хэвлэлийн газар нь Зохиогчид, орчуулагчидтай хамтран ажиллаж ном, сурах бичиг эрхлэн гаргах, гадны хэвлэлийн газраас ном, сурах бичиг орчуулах эрх авах, эрдэм шинжилгээний сэтгүүлийн олон улсын дугаар авах зэрэг ажлыг эрхлэн гүйцэтгэдэг.

2015 оноос номын дэлгүүр нээн ажиллуулж хэвлэлийн газрынхаа эрхлэн гаргасан ном, сурах бичиг, эрдэмтэн багш нарын ном бүтээлийг хямд үнээр худалдаалж, оюутнуудад хүргэх, танилцуулах, гадаад, дотоодод сурталчилах, таниулах зорилготой ажилладаг.

Хэвлэх үйлдвэр 1990 оноос эхлэн офсет хэвлэлийн ном, сурах бичиг, сэтгүүл, зурагт хуудас, танилцуулга, тараах материал, албан бланк, нэрийн хуудас зэргийг хэвлэх үйлчилгээ үзүүлж байна.



NUM Press Juram by numpress on Scribd