МУИС ПРЕСС Хэвлэлийн газар

МУИС ПРЕСС Хэвлэлийн газар

МУИС болон монголын их дээд сургуулийн ном хэвлэлийн бодлогыг тодорхойлж хөгжүүлэхэд бидний гол зорилго оршино.

  • Их дээд сургуулийн сурах бичиг, гарын авлага, ном зохиох, хэвлүүлэх.

  • Өөрийн нэрийн буюу бүтээгдэхүүнүүд бий болгож, хэвлэн түгээж дэлгэрүүлэх.

  • Дэлхийн нэр хүнд бүхий хэвлэлийн газруудаас зохиогчийн эрх авч ном орчуулах, хэвлэх, түгээх.

  • Эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийг хэвлэх.

  • Монгол судлалын ховор ном бүтээлийг хийх, нийтлэх, эрдэмтдийн хүртээл болгох.

  • Олон улсын номын сан, хөмрөгт монгол ном хэвлэлийг нэвтрүүлэх, худалдах.

  • Гадаадын болон дотоодын номын үзэсгэлэн худалдаа яармагт оролцох.

  • Дэлхийн монголч эрдэмтдийн өгүүлэл бүтээлүүдийг хэвлэн нийтлэх.

  • Шинэ номын нээлт, номын баяр, эрдмийн баяр тэмдэглэх, зохион байгуулах.

  • Монгол судлалын байгууллагуудтай хамтран ажиллах, олон улсын монголч эрдэмтдийг дэмжих.