МУИС Хэвлэлийн газар

ХАМТАЧ ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ, 2017 Хоёр дахь хэвлэл

ХАМТАЧ ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ, 2017 Хоёр дахь хэвлэл

Зохиогч: Урадын Э.Булаг

Орчуулагч: В.Өлзийбаяр

Редактор: Г.Мөнх-Эрдэнэ, Г.Баттогтох

ISBN: 978-99973-77-69-2

Хэл: Монгол

Хуудасны тоо: 316

Жин: 376 гр

Хэмжээ: зөөлөн хавтастай, 165 x 129 x 23 мм

Үнэ: 15.000

Тус бүтээл нь улс гэрийнхээ өөртөө засах эрхийг баталгаажуулахын тулд гаднын хүчээс хамааралтай байсан үндэсний үзэлтнүүдэд тулгарсан түвэгтэй байдлыг илэрхийлэхийн тулд геополитик, угсаатны зүй, уран зохиолыг нэгтгэн “хамтач үндэсний үзэл” гэдэг үзэл баримтлалыг боловсруулжээ. Ингэж үзвэл зохиогч олонх-цөөнхийн харилцааны тухай хуучин үзэл баримтлалыг няцаан, үүний оронд гуравдагч талын орон зай бүхий нийгэм гэсэн ойлголтыг дэвшүүлж байна. Энэ бол Хятадыг ойлгоход төдийгүй Хятадыг нэгдэл гэхээс гадна хамтын ажиллагаа, зөрчил тэмцлийн талбар гэж харахад тун чухал судалгаа болсон байна. Урьд цагт их гүрэн байгаад одоо тусгаар үндэстэн болон Хятадын үндэсний цөөнх болж хоёр хуваагдсан Монгол нь үндэсний үзэл, хятад судлаачид төдийгүй даяаршлын үеийн ижилслийн онолчдын хувьд ер бусын, сонирхолтой жишээ юм. Энэ маягаар зохиогч Өвөр монголын Зүүн Азийн геополитик дахь ач холбогдлыг тодруулан гаргаж, анхаарлын төвд авчирч чадсан байна. Үндсэндээ XX зууны Зүүн Хойд Азийн улс төрийн бүх дэглэм төдийгүй ламаизм хүртэл Чингис хааны бэлгэдлийг өөрийн болгох гэж хэрхэн өрсөлдсөнийг үзүүлсэн Хамтач үндэсний үзэл нь Монголыг “шинэ” улс төрийн түүхийн үлгэр загвар болохуйц судалгаанд нэгэн жишээ болохыг илэрхийлж байна.