МУИС Хэвлэлийн газар

Хан улсын бичиг Хүннүгийн шастир, 2016

Хан улсын бичиг Хүннүгийн шастир, 2016

Зохиогч: Ван Гу

ISBN код: 978-99973-3-578-4

Хэл: Монгол

Хуудасны тоо: 164

Жин: 260 гр

Хэмжээ: зөөлөн хавтастай, 245 x 173 x 8 мм

дууссан байна

Хан улсын бичиг Хүннүгийн шастир нь Сы ма чянь-ий түүхэн тэмдэглэл хүннүгийн шастирын дараа орох Хүннү гүрний тухай түүхэн сурвалж юм.

Хан улсын бичиг буюу Хан Шу нь 12 үндсэн тэмдэглэл, 8 бодрол бичиг, 10 ойллого, 70 намтар шастир, нийт 100 боть агуулгаас бүтсэн байдаг. Тус сурвалжийн агуулга нь Хан улсын Гао Ди Лиу ван-гийн анхдагч оноос Ван Ман-гийн Ди Хуан-гийн 4 оны түүхэн үйл явдлыг хамааруулан бичсэн байна. Өөрөөр хэлбэл, МЭӨ 206 оноос МЭ 23 он хүртэлх 200 илүү жилийн түүхийг сурвалжлан тэмдэглэсэн болно.

Түүхэн тэмдэглэл хүннүгийн шастир бичигдсэнээс 160 жилийн дараа Хан улсын бичиг Хүннүгийн шастир бичигджээ. Энэ хооронд Хан улс болоод Хүннү гүрэн хоорондын харилцаанд дайн тулаан, үл ойлголцол идэвхиж байсан түүхэн он цаг юм. Энэ ээдрээтэй, төвөгтэй, ороо бусгай цаг үеийн тухай дээрх бүтээлд нягт, дэлгэрэнгүй тэмдэглэгдсэн байдаг. Зүүн Хан улсын түүхч, уран зохиолч Бань Гу нь өөрийн дураар үг өгүүлбэрийг хасаж нэмээд Хан улсыг төвийлгөх өнгө аяс гаргасаныг эс тооцвол түүхэн, үнэн мөнийг илэрхийлсэн, онц ач холбогдолтой түүхэн сурвалжийг бидний үед өвлүүлэн үлдээсэн нь үнэлж баршгүй гавьяа болсон юм.