МУИС ПРЕСС Хэвлэлийн газар

ХҮЛЭГҮ ХААНААС АБУ СА'ИД ХҮРТЭЛ ИЛ-ХААДЫН ТУХАЙ ӨГҮҮЛЛҮҮД

ХҮЛЭГҮ ХААНААС АБУ СА'ИД ХҮРТЭЛ ИЛ-ХААДЫН ТУХАЙ ӨГҮҮЛЛҮҮД

Зохиогч: Д.Баярсайхан

Хэвлэлийн редактор: Ж.Ичинхорлоо

Хэвлэлийн газар: МУИС Пресс Хэвлэлийн Газар

ISBN:978-99973-42-82-9

Хэл: Монгол

Хатуу хавтастай, 148x210, 245 нүүр,

Жин: 375гр

Үнэ: 15,000₮

Доктор, Профессор Д.Баярсайхан (D.PHIL, Оксфордын Их сургууль), МУИС-ийн түүхийн тэнхимийн багш.

Монголын эзэнт гүрний түүх, ялангуяа Ил-хаант улсын туух хийгээд армян, перс, араб, орос хэл дээрх Монголын түүхийн эх сурвалжийн судалгаагаар ажилладаг. Түүний англи хэлээр бичсэн The Mongols and the Armenians, (2011) бүтээл нь Брилл хэмээх нэр хүндтэй хэвлэлийн газар нийтлэгджээ. Тэр бээр Кембриджийн их сургуулийн хэвлэлийн газраас нийтлэгдэх Монголын эзэнт гүрний түүхийн зохиогчийн багт оролцон ажиллаж байна.

ХҮЛЭГҮ ХААНААС АБУ СА'ИД ХҮРТЭЛ: ИЛ-ХААДЫН ТУХАЙ ӨГҮҮЛЛҮҮД бүтээл нь Монголын эзэнт гүрний нэгэн хэсэг болох Ил-хаант улсын түүхийн тойм юм. Монгол ил-хаад сууж байсан нутгийнхаа ард түмний дунд хууль цааз, шашин шүтлэг, соёл боловсролын талаар явуулж байсан бодлого хийгээд тэр үеийн бүс нутгийн улс төрийн байдал, Загалмайтны аян дайн ба Мамлюкийн султант улстай харилцаж байсан баялаг түүхийн анхны цогц судалгаа юм. Энэхүү ганц сэдэвт зохиол нь ил-хаад тус бүрийн бие хүний онцлогийг гаргахын зэрэгцээ Иран болон Кавказ, Бага Ази, Афганистан, Сири, Палестины нутгийг захирч байсан зарим монголчуудын тухай өгүүлнэ.