ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МАРКЕТИНГ
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МАРКЕТИНГ, Дөрөв дэх хэвлэл
Зохиогч: Ядамсүрэнгийн Отгонсүрэн
Редактор: Чойдонгийн Онгоодой
ISBN: 978-99929-6-011-6
Хэл: Монгол
Хуудасны тоо: 380
Жин: 420 гр
Хэмжээ: Зөөлөн хавтастай, 209x147x16 мм
Үнэ: 20.000₮
Дэлхий дахинд үйлчилгээний салбар түргэн хурдацтай хөгжиж буй өнөө үед манай орны эдийн засгийн бүтцэд үйлчилгээний байгууллага, түүнд ажиллагсдын эзлэх хувийн жин нэмэгдсээр байгаа билээ. Үүний үр дүнд үйлчилгээний газруудын дунд чанарын төлөө өрсөлдөөн бий болж, үйлчилгээний шинэхэн төдийгүй цоо шинэ төрлүүд амьдралд улам олноор нэвтэрсээр байна. Тиймд үйлчилгээний мөн чанар, онцлог, маркетингийн асуудлуудын талаар цэгцтэй мэдлэг олж авах, улмаар энэ чиглэлээр бусад салбарын туршлагаас суралцах шаардлага маркетеруудад улам бүр чухал болжээ. Энэ учир үйлчилгээний маркетингийн олон чухал асуудлуудыг онол арга зүйн хувьд судлан гаргахыг зорьж "Үйлчилгээний маркетинг" сурах бичгийн дөрөв дэх шинэчлэн найруулсан хэвлэлийг та бүхэнд толилуулж байна. Энэ сурах бичиг нь манай орны их, дээд сургууль, коллежийн оюутан, бие даан суралцагсад төдийгүй бизнесийн байгууллагын ажилтнуудад гарын авлага болгон хэрэглэхэд зохих хувь нэмрээ өгнө.