МУИС Хэвлэлийн газар

Анагаах ухааны Микробиологи, 2016

Анагаах ухааны Микробиологи, 2016

Зохиогч: Лантуугийн Галт

ISBN код: 978-99973-950-7-8

Хэл: Монгол

Хуудасны тоо: 495

Жин: 1065 гр

Хэмжээ: зөөлөн хавтастай, 290 x 200 x 25 мм

Үнэ: 40000₮

АНАГААХ УХААНЫ МИКРОБИОЛОГИЙН ҮНДЭС

ҮҮСЭЛ ХӨГЖИЛ, БИЧИЛ БИЕТНИЙ ТУХАЙ ОЙЛГОЛТ

Анагаах ухааны микробиологийн товч тодорхойлолт: Анагаах ухааны микробиологи нь халдварт өвчний шалтгаан, халдварын голомт, өвчний илрэх шинж тэмдэг, хүний биеийн эсэргүүцэл, оношилгоо болон эмчилгээний боломж буюу микробын эсрэг шууд хийх эмчилгээ зэргийг судлах ухаан мөн.

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ бол үндсэндээ эрүүл ахуй л байдаг.Эрүүл ахуйд дараах зүйлүүд хамаарна:

Хүний эргэн тойронд байх өвчин үүсгэгчдийг таних, устгах

Халдварын замыг илрүүлэх, таслан зогсоох

Вакцинжуулах замаар хамгаалалт тогтоох

Анагаахын ажиллагсад болон өвчтөнд энэ талын хүмүүжил олгох

Хууль, дүрэм журмын мэдлэг олгох, сахиж мөрдөх гэх мэт.