МУИС Хэвлэлийн газар

"БИТЛЗ"-ИЙН ТАЛБАЙД 05 САРЫН 29, 30-НД НОМЫН БАЯР БОЛНО

“Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас жил бүрийн хавар, намар зохион байгуулдаг “Номын баяр”-ын арга хэмжээ энэ сарын 29, 30-ны өдрүүдэд Улсын их дэлгүүрийн урд байрлах “Битлиз” хамтлагийн хөшөөний өмнө зохион байгуулагдахаар болжээ. 


15 дахь удаагаа зохион байгуулагдаж буй уг үзэсгэлэнгийн үеэр уламжлал ёсоороо шинэ, хуучин номын үзэсгэлэн худалдаа, зохиогчидтой уулзах, хүүхдүүдэд зориулсан номын бэлэг, урлагийн тоглолт, , номын солилцоо зэрэг үйл ажиллагаа болох аж. Түүнчлэн номын баярт хүрэлцэн ирсэн хүн бүр өөрийн хүссэн номоо хямдралтай үнээр худалдан авах боломжтой юм байна.