МУИС Хэвлэлийн газар

ГАЗАР ЗҮЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ҮНДЭС, 2016

Зохиогчид: Rolf A. de By Richard A. Knippers нар

Орчуулагчид: О.Алтансүх нар

Редактор: Rolf A. de By

Орчуулгын редактор: В.Батцэнгэл

Хэвлэлийн газар: МУИС Пресс Хэвлэлийн Газар

ISBN 978-99973-3-220-2

Хэл: Монгол

Зөөлөн хавтастай, 176x250, 348 нүүр,

Үнэ:34500₮

Энэхүү ном нь нийт долоон бүлгээс бүрдэх ба бүлгийн дэс дараалал ГМС-ийг судлагсдад энгийн, ойлгомжтой байх төдийгүй логик дэс дараалалтай бичигдсэн.

Нэгдүгээр бүлэгт удиртгал хэсэг, байгалийн олон янзын үзэгдлийн талаар дурдсан бөгөөд хоёрдугаар бүлэгт тэдгээр юмс үзэгдлийг ГМС-ийн тусламжтайгаар хэрхэн дүрсэлж болохыг харуулсан. Дараагийн бүлэгт газар зүйн мэдээлэл, өгөгдөл боловсруулах системийн талаар дэлгэрэнгүй бичсэн. Дөрөвдүгээр бүлэгт орон зайн мэдээний чанар, дэлхийн орон зайг тодорхойлогч тогтолцоо, байршлын алдаа болон хиймэл дагуулд суурилсан байршил тогтоох системийн тухай өгүүлсэн. ГМС-ийн өгөгдөл боловсруулах процессыг дэс дараалуулан бичсэн ба орон зайн мэдээг цуглуулах, системд оруулах, хэрэглээнд бэлтгэх талаар тавдугаар бүлэгт оруулсан. Зургаадугаар бүлэгт орон зайн мэдээг удирдан зохион байгуулснаар бидний танин мэдсэн байгалийн юмс үзэгдлийн тухай ойлголтыг хэрхэн дээшлүүлж болох талаар, сүүлийн бүлэгт мэдээг хэрхэн ойлгомжтой, энгийн, олон янз байдлаар дүрслэн харуулж болохыг дурдсан.

Бүлэг болгон хэд хэдэн дэд хэсгүүд, хураангуй, асуултуудаас бүрдэх бөгөөд асуулт нь тухайн бүлгийн талаарх таны ойлголтыг бэхжүүлэх, шалгах зорилготой.

Бүлгүүдээс гадна номын төгсгөл хэсэгт товчилсон үгс, нэр томьёоны тайлбар, толь бичиг, асуултуудын хариулт, ном зүй болон хавсралт гэсэн хэсгүүдийг багтаасан.