МУИС Хэвлэлийн газар

ГУРВАН УЛХУН ХААНА ВЭ?

“ТУУЛЫН ГУРВАН УЛХУ-Ы ДЭВСЭХ САГЛАГАР МОД" ХААНА ВЭ?, 2014

Зохиогч: Г.Бадамсамбуу

Редактор: С.Чулуун

ISBN: 978-99962-2-676-2

Хатуу хавтастай, 247Х180 мм хэмжээтэй, 302 нүүр, 800гр

Энэхүү туршилт шинжилгээний өгүүлэлд “Нэр бүдэгхэн Гурван Улхун бол Чингис хааны ивээлт нутаг, төрийн туг сүлд амилуулсан чухал газар мөн. Уг нутаг эдүгээ дээд Туулд оршиж бий" гэх сонирхолтой таамаглал дэвшүүлжээ.

Туулын эхний тулаанд орохын урьд “Гурван мөрний тэргүүнд

бусдыг бүү нутаглуул" хэмээх алдарт үгээ Чингис хаан илгээжээ. Хожим нь Чингис

хаан хамгийн том аян дайнаасаа буцаж ирээд Туулын эхийг сонгож их цэнгэл

ёслолуудыг хийсэн ба сүүлчийн аян дайнаа эндээс эхэлжээ. Андгай тангараг

тавилцах, Тайчууд, Хэрэйдийг мөхөөх, Өрлөг сайдуудаа бүрдүүлэх зэрэгт ивээл

амжилт олсон тул Туулын газрыг хожмоо Эзэн хаан ихэд таалах болсон байна. Монголчуудын

нэгэн шүтээн мод энд оршиж байсан гэнэ. XIII зууны Туул нутагт холбогдох баримт машид бүдэг

хэдий ч үнэндээ цөөнгүй адал түүх энд болж өнгөрсөн тухай шинэ санааг уг ном

өгүүлнэ.