“ДЭЛХИЙН СОЁЛ ИРГЭНШИЛ”, 2020
“ДЭЛХИЙН СОЁЛ ИРГЭНШИЛ”, 2020
Зохиогч: Б.Алтангүл, Б.Арьяажав, Ц.Баттулга, Р.Батсүрэн, Д.Баярсайхан, С.Булгантамир, С.Дэмбэрэл, Б.Дэмбэрэлмаа, Д.Майсүлд, Л.Солонго, Д.Ундрах, Б.Пүрэвсүрэн, Г.Эрдэнэнаран, Д.Энхжаргал, Г.Эрдэнэчимэг
Редактор: Д.Баярсайхан
Хэвлэлийн газар: МУИС Пресс Хэвлэлийн Газар
ISBN: 978-9919-504-29-8
Хэл: Монгол
Хуудасны тоо: 460
Хэмжээ: зөөлөн хавтастай, 250 x 176 х 21 мм
Үнэ: 47.100₮
Хүн төрөлхтний бүтээн бий болгож, хувирган өөрчилж, устгаж мөхөөсөн олон соёл иргэншлүүд нь дэлхийн түүхийн салшгүй нэг бүрэлдэхүүн хэсэг билээ. Соёл иргэншлийг ёс суртахуун, шашин, боловсрол, урлаг, гүн ухаан, технологи зэрэг олон ойлголтын цогц нийлэмж ч гэж үзэж болно..
Өрнө дорнын их сургуулиудад баримталдаг жишгийн дагуу хийгээд түүхийн он цагийн хэлхээг баримтлан, соёл иргэншлийн үечлэлийг үндэслэн бичсэн энэхүү сурах бичигт “соёл иргэншил” (civilization) хэмээх ойлголтыг хамгийн өргөн, түгээмэл агуулгаар буюу тодорхой нийгэм, соёлын олонлогийн бүтээж бий болгосон, хүн төрөлхтний биет болон биет бус соёлын өв санд хувь нэмэр оруулсан ёс суртахуун, шашин, боловсрол, урлаг, гүн ухаан, технологи, материаллаг баялаг, шинжлэх ухааны мэдлэг зэрэг оюуны болон эдийн соёлын бүрдлийг хамтатган багтааж өгүүлэхийг зорилоо.