ИЛТГЭХ УРЛАГИЙН ОНОЛ, АРГА ЗҮЙ
Зохиогчид: Д.Батжаргал, Д.Галбаатар, До.Цэнджав, Ж.Бат-Ирээдүй, Ш.Ариунаа, Г.Галбаяр, Б.Хишигсүх, А.Одгэрэл, Т.Цэцэгжаргал, Г.Нарантунгалаг
Редактор: Д.Галбаатар, До.Цэнджав,
Хэвлэлийн газар: МУИС Пресс Хэвлэлийн Газар
ISBN 978-99973-42-38-6
Хэл: Монгол
Зөөлөн хавтастай, 250x176мм, 248 нүүр, гр
Үнэ: 17100₮
Энэхүү сурах бичигт МЭӨ V-IV зууны үед үүссэн илтгэх урлагийн үүсэл, хөгжлийн түүхэн тоймыг өгүүлэхийн зэрэгцээ, хэрхэн шинжлэх ухаан болж хөгжсөн хийгээд гол төлөөлөгчид хэн болох, тэд хүн төрөлхтний түүхэнд ямар үүрэг гүйцэтгэв, яаж илтгэл тавих, бодол санаагаа, ойлгомжтой, сонирхолтой, цэгцтэй илэрхийлэхийн ач холбогдол зэрэг суурь ухагдахууныг тусгасан болно.
Уг номд проф Г.Галбаяр “Илтгэх урлаг гэж юу вэ? Шинжлэх ухаан уу, урлаг уу?, харилцан холбоо”, “Эртний Грек, Ромд илтгэх урлаг үүссэн нь”, “Өрнө дахины илтгэх урлагийн үүсэл хөгжил”, проф Д.Галбаатар “Уран төгс илэрхийлэл бол илтгэгчийн ур чадвар мөн”, “Эсээ бичлэг, сэтгүүл зүйн чадварыг уран илтгэлтэй холбох”, проф До.Цэнджав “Агуулга, хэлбэрийн нэгдэл, сэдвийн боловсруулалт, ач холбогдол”, “Нотлох, ятгах, няцаах ур чадвар” “Мэтгэлцээн”, “Ярианы бэлтгэл, бүтэц, хэлний бус хэрэглэгдэхүүн”, проф Ж.Бат-Ирээдүй “Хэл сэтгэхүйн харилцаа”, “Зөв, оновчтой найруулах, афоризмын сэтгэлгээ”, проф Ш.Ариунаа “Өгүүлэхүйн логик холбоо”, “Илтгэх ур чадвар, сэтгэхүйн нөлөөлөл, үр нөлөө”, “Ярих үеийн нөөц хэрэглэгдэхүүн”, дэд проф Б.Хишигсүх “Дорно дахинаа илтгэх урлаг үүсч хөгжсөн нь”, “Монголын яруу илэрхийллийн уламжлал түүх”, “Утгыг чимэглэх, үгийг найруулах уламжлал”, дэд проф Д.Батжаргал “Хэл ярианы гол үндэс бол харилцаа юм”, “Харилцааны түвшин, тэдгээрийг ангилах нь”, “Яруу илтгэхүйн төрлүүд”, ахлах багш А.Одгэрэл, Т.Цэцэгжаргал нар “Софистуудын алдаа. Илтгэгчийн ярианд харшлах зүйл, илтгэх үеийн алдаа” , “Танхим, хүлээн авагч, сонсогчдын мэдрэмж” сэдвүүдийг тус тус боловсрууллаа.