МУИС Хэвлэлийн газар

“Манж, хятад, Монгол, тод үсэг хавсарсан толь бичиг ” , 2020

“Манж, хятад, Монгол, тод үсэг хавсарсан толь бичиг ” , 2020

Эрхэлсэн: Т. Отгонтуул, Б. Аагнеш

ISBN: 978-9919-504-13-7

Хэл: Монгол, Хятад, Манж, тод үсэг

Хуудасны тоо: 456

Хэмжээ: хатуу хавтастай, 250 х 175 х 30 мм

Үнэ: 49.500₮

Монгол судлалын хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлж буй дөрвөн хэлний толь бичиг нь “Хааны бичсэн манж үгний толь бичиг”-ийн нэг адил зүйл хуваасан толь юм. Энэхүү гар бичмэл 2 дэвтэр, эхний дэвтэр 71 хуудас, удаах дэвтэр 57 хуудас болно. Нэг нүүрт 6 мөр, 1 мөрт их төлөв 3 зурвас, зарим мөрт хоёр зурвас бичжээ. Зурвас бүрийн эхэнд манж үг бичиж, доор нь хятад орчуулга, түүний доор монгол бичгийн хэлний орчуулга болон ойрд аялгууны орчуулгыг тод үсгээр мөр дашлуулан тавьж хооронд нь ойрд аялгууны дуудлагыг улаан бэхээр, манж үсгээр галигчлан бичсэн байна.