МУИС Хэвлэлийн газар

Микро экономиксийн үндэс, 2014

Микро экономиксийн үндэс, 2014

Зохиогч: Б.Сувд, Х.Цэвэлмаа, Т.Цэгмид, Б.Лхагвасүрэн, Д.Баярмаа, С.Дөлбадрах, Р.Мөнхтөр, Ч.Нарантуяа, Б.Отгонтөгс

Редактор: Б.Сувд, Х.Цэвэлмаа

ISBN: 978-99962-58-36-7

Хэл: Монгол

Хуудасны тоо: 446

Жин:800 гр

Хэмжээ: зөөлөн хавтастай, 245 x 174 x 30 мм


Дууссан

Энэхүү сурах бичгийг бичихдээ дэлхийд түгээмэл ашиглагддаг, нэр хүнд бүхий сурах бичгийг жишиг болгож, Монгол улсын нийгэм, эдийн засаг, зах зээл, өрхийн жишээгээр суурь онолоо баяжуулж, холбогдох тайлбарыг хийн, олон улсын жишигт хүрсэн үндэсний агуулгатай сурах бичиг бичих зорилтыг тавьсан юм. Үүний тулд эдийн засгийн хамгийн анхдагч, суурь ойлголтуудыг тодорхой бөгөөд энгийн аргаар тайлбарлах, эдийн засгийн аливаа үзэгдлийг илэрхийлсэн тодорхойлолтуудаар асуудлыг хязгаарлах бус, харин агуулгыг нь гүн гүнзгий ойлгуулахад голлон анхаарсан болно. Оюутнуудыг онолын тодорхой ойлголтуудыг практик амьдрал дээр буулгаж, тайлбарлаж чадах чадвартай болгох зорилгоор хийсвэр жишээ дасгалаас эхлээд Монгол улсын өнөөгийн бодит байдал, тоо баримт, төрөөс хэрэгжүүлж байгаа эдийн засгийн бодлого, түүний үр дүн, авч хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа зарим бодлогын чанартай арга хэмжээний талаар холбогдох сэдвүүдэд шигтгээ, жишээ, дасгал, асуулт хариулт хэлбэрээр оруулсан. 5 хэсэг, 18 бүлэгтэй юм.