МУИС Хэвлэлийн газар

Монголын гадаад бодлого ХХ, ХХI зууны зааг дээр (Үндэсний эрх ашиг ба прагматизм), 2016

Монголын гадаад бодлого ХХ, ХХI зууны зааг дээр (Үндэсний эрх ашиг ба прагматизм), 2016

Зохиогч: Гуудайн Төмөрчулуун

ISBN код: 978-99973-903-8-7

Хэл: Монгол

Хуудасны тоо: 160

Жин: 100 гр

Хэмжээ: зөөлөн хавтастай, 205 x 144 x 10 мм

Үнэ: 18000

Монголын гадаад бодлого 20, 21 дүгээр зууны зааг дээр: үндэсний эрх ашиг, прагматизм ном уншигчдын гар дээр очиж байна. 20 дугаар зууны эцэс, 21 дүгээр зууны эхэнд Монголын төр гадаад бодлогодоо өөрийн үндэсний эрх ашгийг дээдэлсэн прагматик бодлого явуулж ирсэн учир шалтгаанаас номоо ийн нэрлэсэн болно.

Гадаад харилцааны бодлого Монгол Улсын оршин тогтнох, хөгжин дэвшихийн нэгэн язгуур хүчин зүйл байсан, цаашид ч байх болно. Энэ утгаараа түүнийг шинжлэх ухааны үндэстэй боловсруулж оновчтой явуулах нөхцөлийг бүх талаар бүрдүүлэх явдал эрдэмтэд, судлаачдын чухал үүрэг байх учиртай.

Хэдхэн жилийн өмнө Монгол Улс Зөвлөлт-Хятадын харилцааны "барьцааны улс" мэт, газар зүйн хувьд Азийн орон мөртлөө улс төр, эдийн засаг зэрэг бараг бүх харилцаа нь ЭЗХТЗ-ийн хүрээнд ЗХУ, Зүүн Европтой холбогдсон орон байлаа. Тэгвэл өнөөдөр Монгол Улс түүхэндээ анх удаа хоёр хөршийн харилцааны хүрээнээс ангижирч, дэлхийн хамтын нийгэмлэгийн бүх гишүүнтэй чөлөөтэй харилцаж, Азийн орныхоо статусыг эргэн сэргээх бололцоотой болов.

XX зууны сүүлчээс хойших асар богино хугацаанд Монгол Улсад өрнөсөн ардчилал, зах зээлд шилжих үйл явцын дүнд лэлхийн нөлөө бүхий томоохон орнууд АНУ, Япон, БНХАУ, ОХУ, ХБНГУ, Өмнөд Солонгос болон Ази Номхон далайн бусад оронтой хэвийн харилцаатай болов. ОУВС, ДБ, АХБ, Европын Холбоо, АСЕАН зэрэг дэлхий нийтийн болон бүс нутгийн чанартай оайгууллагатай харилцаа холбоо тогтоов. Монголд туслах хандивлагч орнуудын бүхэл бүтэн хөдөлгөөн өрнөв. Монгол Улсын гадаад харилцааны бодлогод эргэлтийн чанартай өөрчлөлтүүд "арч, Монгол Улсын олон улсын байр суурь бэхжиж, нэр хүнд нь урьд өмнө байгаагүйгээр дээшлэв.