Монгол, Киргизстан дахь уурхайн амьдралын мөчлөгийн нөлөө, 2021
"Монгол, Киргизстан дахь уурхайн амьдралын мөчлөгийн нөлөө", 2021
Эмхэтгэсэн: Трой Стернберг, Кемел Токтомушев, Ичинхорлоогийн Бямбабаатар
Орчуулсан: Г. Мөнх-Эрдэнэ, Г. Баттогтох
Хэвлэлийн газар: МУИС Хэвлэлийн Газар
ISBN: 978-9919-26-034-7
Хэл: Монгол
Хуудасны тоо: 334
Хэмжээ: зөөлөн хавтастай, 235 х 155 х 18 мм
Үнэ: 20.000₮
Энэхүү ном нь уул уурхай Монгол, Киргизстаны нийгэм, хүн ардад хэрхэн нөлөөлж байгааг судалсан судалгаа юм. Хуучин социалист байсан энэ хоёр улсад түүх, соёл, ардчилалд шилжсэн шилжилт гээд адил зүйл олон бий. Хамгийн чухал нь энэ хоёр улс Хятадтай хиллэдэг, байгалийн баялгаар нэн баян, олборлох салбарын төв болсон улсууд юм. Энэ ном тус хоёр улс дахь уул уурхайн хайгуул, олборлолт, хаалт гэсэн урт удаан аяллын үед иргэдэд ямар асуудал бэрхшээл тулгарч байгааг судалсан судалгаа билээ.
Монгол, Киргизстаны жишээ баримтыг ашиглан уг ном дэлхий даяар олборлох салбартай ойр хөрш нийгэм, хүн зонд тулгарч буй асуудал бэрхшээлийн тухай эргэцүүлж байгаа билээ. Тус бүтээлийг тогтвортой хөгжил, корпорацын нийгмийн хариуцлага, уул уурхай, байгалийн баялаг олборлолт зэрэг сэдвийг сонирхон судалдаг судлаач, оюутны таалал сонирхолд өргөн барив.