МУИС Хэвлэлийн газар

Монгол, Монголчууд, Монгол орон : Түүхийн альманах

Монгол, Монголчууд, Монгол орон : Түүхийн альманах, 2014

Хоёр дахь хэвлэл

Зохиогч: Б.Баабар

Редактор: Б.Болдбаатар нар

Хэвлэлийн газар: Непко паблишн

Хэл: Монгол

ISBN: 978-99962-66-55-3

Хатуу хавтастай, 265Х205Х30 мм хэмжээтэй, 357 нүүр, 1480гр


Америкийн Үндэсний

газарзүйн нийгэмлэгийн патент, стандартын дагуу хэвлэгдэн гарч буй Монголын

түүхийн анхны альманах. Түүхийн альманах гэдэг нь зураг чимэглэл, ишлэл баримт,

дагалдах өгүүллээр баяжуулсан, түүхийг он дарааллын бичгээр тодруулан өгүүлсэн

нэгэн хувилбар болж хөгжсөн номын төрөл юм. Нэн эртний үеэс өнөөг хүртэлх улс

үндэстнийхээ түүхийг он дараалалтай, маш цэгцтэйгээр мэдэж танилцах боломж энд

бий. Түүхэн гэрэл зураг, баримтууд нь таны ой санаад үлдэж мэдлэгийг бататгахаас

гадна хэсэг тус бүрт хавсаргасан чухал үйл явдлын хроник нь хаана, хэзээ, юу

болсныг ямагт сануулна. Цаг үеэр нь болон түүхийг өөрчилсөн үйл явдлуудаар нь

ангилсан зохиомж нь уншихад хялбар төдийгүй танд системтэй мэдлэг өгнө.