МУИС ПРЕСС Хэвлэлийн газар

​МОНГОЛ СУДЛАЛЫН ОЛОН УЛСЫН ХУРЛУУД БОЛНО

МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэнгээс ШУС-ийн Нийгмийн Ухааны салбар болон Японы Шова Эмэгтэйчүүдийн Их Сургууль, Сэгэгүчи Сантай хамтран Халх голын дайны 75 жилийн ойд зориулсан “Халх гол ба Номун хааны  тулалдааны цогц судалгаа” олон улсын хурлыг 2014 оны 8 дугаар сарын 9-10 нд, ШУА-ийн Түүхийн Хүрээлэн, Газрын нэр судлалын Монголын нийгэмлэг, Японы Токиогийн Гадаад судлалын их сургуультай хамтран “Монголчууд ба газрын зураг” олон улсын хурлыг 2014 оны 8 дугаар сарын 22-23 нд тус тус зохион байгуулахаар бэлтгэж байгаа тул тус хуралд илтгэл тавих оролцох гадаад дотоодын судлаач эрдэмтдийг идэвхитэй оролцохыг урьж байна. Илтгэлийн нэр, хураангуйг 7 дугаар сарын 30 хүртэл хүлээн авна. Хурлын талаарх мэдээллийн дэлгэрэнгүйг 99105206, 77307730-2315 утас болон iregedui@gmail.mn мэйл хаягаар лавлана уу.

Монгол Судлалын Хүрээлэн, хурал зохион байгуулах ажлын хэсэг