МУИС Хэвлэлийн газар

“Монгол улсын нутаг дэвсгэр дахь уйгурчуудын археологийн урсгал” , 2019

“Монгол улсын нутаг дэвсгэр дахь уйгурчуудын археологийн урсгал” , 2019

Зохиогч: А. Очир, Ц. Одбаатар, Л. Эрдэнэболд, Б. Анхбаяр

Редактор: Л. Эрдэнэболд

ISBN: 978-99978-4-533-7

Хэл: Монгол

Хуудасны тоо: 307

Хэмжээ: зөөлөн хавтастай, 297 х 210 х 35 мм

Үнэ: 18.000

    Уйгурчуудын үлдээсэн археологийн  дурсгалууд монгол нутагт өргөн дэлгэр тархсан агаад өнөөдөр ч шинэ илэрч олдсоор байна. Тэдгээр нь хаад язгууртан болон жирийн иргэдэд зориулсан тахил тайлгын онгон, булш оршуулга, хүн чулуу, хонь чулуу, арслан чулуу, руни, согд, югур, нанхиад бичээст хөшөөд, хот суурины үлдэгдэл, уран барилгын холбогдолт дурсгал, хад чулуун дээр сийлсэн зураг, бичиг зэрэг болно. Энэхүү бүтээлд багтсан Уйгурын археологийн дурсгалуудын судалгаа нь VII-IX зууны үед одоогийн Монгол улсын нутагт төр улсаа төвхнүүлж асан нүүдэлчдийн нийгэм, улс төр, эдийн засаг, гадаад харилцаа, соёлын судалгаанд чухал эх хэрэглэгдэхүүн болно.