МУИС Хэвлэлийн газар

Монгол улс ба зүүн хойд азийн их гүрнүүд, 2016 (Лекцийн эмхтгэл)

Монгол улс ба зүүн хойд азийн их гүрнүүд, 2016

(Лекцийн эмхтгэл)

Зохиогч: Гуудайн Төмөрчулуун

ISBN код: 978-99973-903-7-0

Хэл: Монгол

Хуудасны тоо: 196

Жин: 245 гр

Хэмжээ: зөөлөн хавтастай, 205 x 145 x 10 мм

Дууссан


Өнгөрсөн хориод жилийн хугацаанд Монголын төрийн бодлого дотроос ганцхан гадаад бодлого, гадаад харилцаа л өөрийн ноён нуруутай, гайхалтай амжилтад хүрсэн салбар болсон, энэ нь одоо ч ийм байгаа. Ийм дүгнэлттэй маргах хүн гарахгүй биз ээ.

Энэ бол 1992 оны Үндсэн хууль, 1994 оны Гадаад бодлогын Үзэл баримтлалын ач тус байлаа. Хоёр хөрштэйгээ тэнцвэртэй шинэлэг харилцаа хөгжүүлж, "гуравдагч хөрш"-ийн үзэл санааг дэвшүүлж, өмнө нь хол хөндий явж ирсэн Ази тив рүү ойртож, олон талт хамтын ажиллагааг чанарын шинэ түвшинд гаргаж, гадаад дахь өөрийн иргэдийн эрх ашгийг хамгаалах тал руу огцом эргэлт хийж, гадаад харилцаагаа эдийн засгийн болон 'зөөлөн хүч"-ний өнцгөөс харах зарчмын өөрчлөлтүүд хийсэн байна. Гадаад харилцааг олон тулгууртай, нээлттэй болгоход чиглэсэн энэхүү бодлого Монголын олон улсын нэр хүндийг сүүлийн хориод жилд огцом өсгөх үндэс болжээ.