МУИС Хэвлэлийн газар

УРАН ЗОХИОЛЫН ОНОЛ, 2015

Зохиогчид: О.Уоррен, Р.Уэллек

Хэвлэлийн газар: МУИС Пресс Хэвлэлийн Газар

ISBN 978-99973-42-36-2

Хэл:Монгол

Зөөлөн хавтастай, 250x176мм, 229 нүүр, 420гр

Үнэ:15.000₮

Р.Уэллек, О.Уоррен нарын "Уран зохиолын онол" ном XX зууны өрнөдийн утга зохиол судлалд томоохон үзэгдэл болсон юм. Энэ ном АНУ-д 1949 онд анх хэвлэгдэж түүнээс хойш 1956 онд дахин хэвлэгджээ. Удалгүй Англид олон хувиар хэвлэгдэн улмаар дэлхийн 30 гаруй хэлнээ орчуулагджээ.
Номын дийлэнхийг Р.Уэллек, үлдэх хэсгийг Чех гаралтай О.Уоррен бичсэн юм. Эдгээр эрдэмтэд Принстон, Прага, Лондон, Бостон, Нью-Йорк, Мичиган, Айовагийн их сургуулиудад утга зохиолын онолын лекц уншиж байсан туршлагадаа тулгуурлан энэхүү номыг их дээд сургууль, коллежийн оюутнуудад зориулан бичжээ. "Уран зохиолын тодорхойлолтууд ба хил хязгаар", "Уран зохиол судлалын бэлтгэл үе шат", "Уран зохиолыг гадаад хүчин зүйлтэй холбож судлах", "Уран зохиолыг дотоод хүчин зүйлтэй нь холбож судлах нь" гэсэн өөр хоорондоо нягт уялдсан дөрвөн үндсэн хэсгээс бүтжээ. Өдгөө дэлхийн томоохон их сургуульд эл сурах бичгийг өргөн хэрэглэдэг тул МУИС-ийн Хэл бичиг, Утга зохиол, Урлаг судлал, Гадаад хэлний ангийн оюутан, багш нарт зориулан хэвлүүлсэн байна.