"Хүмүүн байгалийн найрсал", 2021
Эрхэлсэн: Т.Чулуун
ISBN: 978-9919-25-604-3
Хэл: Монгол
Хуудасны тоо: 216
Хэмжээ: зөөлөн хавтастай, 144 х 205 х 10 мм
Үнэ: 20.000₮
Экосистем судлаачийн өнцөг” номд нийгэм-экологийн системийг Монгол хийгээд Дэлхийн түвшинд судалсан үр дүнгийн тоймоос тайлбарлан оруулсан. Тухайлбал, НҮБ хүний хөгжлийн индексийн оронд улс орны Дэлхийд үзүүлэх дарамт, нимйгмийн тэгш байдлыг хүний хөгжил дээр нэмж тооцсон тогтвортой хөгжлийн индекс 2020-ийг санал болгожээ. Хувьсамтгай цаг агаар, онгон дагшин байгальд зохицсон нүүдэлчид, бэлчээрийн мал аж ахуй үүсэн хөгжсөөр хүн-байгалийн тогтвортой нэгэн загвар – нүүдлийн соёл иргэншил төв азид цэцэглэсэн хийгээд уур амьсгал, зах зээлийн өөрчлөлт бэлчээрийн нийгэм-экологийн системд үзүүлж буй нөлөө, эмзэг байдал, дасан зохицох тухай өгүүлсэн. Нүүдлийн соёл иргэншлээ орчин үеийн технологиор баяжуулан ногоон соёл иргэншил болгон хөгжүүлэх санаа, тухайлбал, сэргээгдэх байгалийн нөөцийг нэг нутаг усныханд эзэмшүүлэх нь уламжлалаа сэргээх, түүнд тулгуурлан уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож, сэргээгдэх эрчим хүч, цахим технологи нэвтрүүлэх замаар хөдөө нутгаа тогтвортой хөгжүүлэх санааг дэвшүүлсэн байна.