МУИС Хэвлэлийн газар

“ХҮЧ НЭМЬЕ” богц

МУИС-Хэвлэлийн газраас “ХҮЧ НЭМЬЕ” богцыг худалдаанд гаргалаа.

Энэхүү богц дээрх “ХҮЧ НЭМЬЕ” гэсэн уран бичлэгийг МУИС-ийн 2008 оны төгсөгч, уран бүтээлч  Цагаан гэрүүд овогтой Баттулгын Алтантуяа бийрийн тигээр бичсэн.

Б.Алтантуяа нь "Монголын сайхан бичигтэн" улсын уралдааны хошой аварга, "Уран бичлэгийн улсын уралдаан -2011" тэргүүн байрын шагналтай. 2009 оноос хойш монгол бичиг соёл, монгол уран бичлэгээр дагнасан уран бүтээл туурвиж яваа уран бүтээлч юм. 

Бүтээгдэхүүний үнэ: 6500₮

Хаяг: МУИС-ийн номын сангийн 1 давхарт МУИС Пресс дэлгүүр

Утас: 77307730-1193