ХӨРСНИЙ АМЬТАН СУДЛАЛ
Зохиогчид: Каман Улыкпан, Улыкпан Айбек
Редактор: Б.Баяртогтох
Хэвлэлийн газар: “Мөнхийн Үсэг Групп”
ISBN 99962-1-013-6
Хэл:Монгол
Зөөлөн хавтастай, 250x176, 160 нүүр, 320гр
Үнэ:15.000₮
Аль нэг шинжлэх ухааны явцуу ойлголтоос халин гарч байгалийн бодис, юмс үзэгдлийг янз бүрийн талаас нь судлах, хэд хэдэн шинжлэх ухааны судалгааны дүн мэдээг зөв нэгтгэн, өргөн нийтлэг ойлголт гаргах явдал судалгааг шинэ түвшинд хүргэж, асуудлыг гүнзгий, гүйцэд шийдвэрлэх бололцоо олгох бөгөөд ойролцоо хоёр шинжлэх ухааны аргуудыг хослон хэрэглэж судалгаа явуулдаг байгалийн судлалын шинэ хандлагыг бий болгож байна.
Хөрсний биологи, түүний дотроос хөрсний амьтан судлалын шинжлэх ухаан бол хөрс судлал ба амьтан судлалын шинжлэх ухааны арга зүйд түшиглэж, эдгээр шинжлэх ухааны ойлголтод үндэслэн хөрсөн дэх амьдралын онцлогыг судалдаг шинжлэх ухааны салбар мөн.
Хөрсний давхаргуудад зам жим, нүх сүв үүсгэж, түүгээрээ хөрсийг сийрэгжүүлэн, хөрсөнд чийг шингэх, агаар нэвтрэх чанарыг сайжруулдаг амьтад ч цөөнгүй юм.
Иймд хөрсний амьтдыг судлан мэдэх явдал байгалийг танин мэдэхүйн нэг чухал хэсэг мөн бөгөөд онол, арга зүйн хувьд асар их ач холбогдолтой болой.