МУИС Хэвлэлийн газар

Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламж ном хямдарлаа

#Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламж ном хямдарлаа

Тав тухтай, эрүүл амьдралыг эрхэмлэдэг хүмүүс анхаарна уу!!

Та номыг худалдан авбал:

- Төрөл бүрийн мод, жимсний бут, цэцэгс, ургамлыг тарьж ургуулах

- Арчлах, хэлбэржүүлэх, үржүүлэх, шилжүүлэн тарих

- Бордоог ангилах, хэрэглэх, хортон шавьж устгах аргыг сурч өөрийн гараар цэцэрлэгээ байгуулах болно.

#Та номыг уншвал:

* Мод бутыг үржүүлэх аргуудыг нарийвчлан тайлбарлаж, зүсэж, нийлүүлж, залгалт хийж буйг зургаар харуулсан байгаа.

* Чацаргана, үхрийн нүд, тошлой, гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, алим, чавгыг тарих, арчлах талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зураг, тайлбар оруулсныг харах болно. #Бидний эргэн тойрондДэлхий улс орнууд хурдацтай хөгжин, хотууд өргөжин тэлэхийн хэрээр хүмүүсийн нягтаршил, бохирдол ихсэж, оршин суугчдын эрүүл, экологийн аюулгүй орчинд амьдрах нөхцөл байдал хүндэрсээр байна. Корона вируст халдварын тархалт ч хүн төрөлхтний амьдралын хэв маяг буруу байгааг харууллаа. Хүмүүс байгальтай ойр, хотоос зайдуу, хувийн байрандаа амьдрах, аль болох төвлөрлөөс зугатахыг эрмэлзэж байна. Хот суурин, амьдарч буй орчноо ногоон байгууламжтай болгох нь өвчлөл, стресс дарамтаас өөрсдийгөө хамгаалах гол арга юм.

* Цэцэрлэг, ногоон байгууламж нь зуны хэт халалтыг бууруулан, хавар намар өвөлд салхи, шороон шуурганаас хамгаалж, агаарын бохирдол, дуу чимээг багасгах, нүүрсхүчлийн хийг бууруулах бөгөөд хүмүүсийн ядаргааг тайлж амраадаг.

* Цөөрөм, нуур зэрэг усан байгууламж нь байгалийн хаягдал усыг цэвэрлэж, мод бут сөөг болон ургамлын навч, мөчир, өвслөг иш зэрэг нь дуу чимээг багасгана. #МУИС-ийн эрдэмтдийн бичсэн

* “Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламж” номонд цэцэрлэг ногоон байгууламжийн ач тус, ангилал, төлөвлөлт, мод, бут сөөгийг хүлэмж болон ил талбайд тарьж ургуулах зэрэг олон мэдээлэл багтжээ.

Энэ номыг хот төлөвлөлт, ландшафт архитектур, газрын менежмент, ойн үйлдвэрлэлийн техник технологи, байгаль орчны нөхөн сэргээлт, хүрээлэн буй орчин судлал, биологи, экологи, инженерийн чиглэлээр суралцаж буй оюутнууд, хот төлөвлөлт, цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн чиглэлээр сонирхогч хүн бүр ашиглах боломжтой юм.