ЧИНГИС ХААН БА ДАЯАРЧЛАЛ олон улсын эрдэм шинжилгээний, 2014
ЧИНГИС ХААН БА ДАЯАРЧЛАЛ олон улсын эрдэм шинжилгээний, 2014
эрхэлсэн: Ц.Цэрэндорж, Н.Хишигт
ISBN:978-99962-3-269-5
Хэл: Холимог
Хатуу хавтастай, B5 хэмжээтэй, 568 нүүр
Эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулан Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор 2012 оны 11-р сарын 14-15-ны хооронд Улаанбаатар хотноо олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан. Тус хуралд 13 орноос 60 гаруй эрдэмтэд хүрэлцэн ирсний дотор өнөө цагийн монгол судлал, Чингис хаан судлалын өнгийг тодорхойлж байгаа нэртэй төлөөлөгчид болох Тимоти Мэй, Амитай Рювен, Ван Иминь, Михал Биран нарын олон эрдэмтэн оролцжээ. Тус эмхтгэлд "Чингис хаан: намтар үйл ажиллагаа", "Чингис хаан, Монголын эзэнт гүрэн", "Чингис хаан: өв, уламжлал" гэсэн гурван салбар хуралдааны 62 илтгэлийг багтаав. Эдгээр илтгэлүүд нь Чингис хааны намтар, улс төрийн үйл ажиллагаанаас гадна Монголын эзэнт гүрний үеийн түүх, археологи, антропологи, хэл соёлын талаар өргөн хэмжээнд авч үзсэн байна.