ШИМТЭН СУРАХУЙ, 2024
ШИМТЭН СУРАХУЙ
Зохиогчид: Барбара Оакли, Олав Шеве
ISBN: 978-9919-521-46-2
Хэл: Монгол
Хуудасны тоо: 164
Хэмжээ: 200 x 140 х 11
Зөөлөн хавтастай
Үнэ: 10.000₮
БҮХ НАСНЫ СУРАЛЦАГЧДАД ЗОРИУЛСАН “ШИМТЭН СУРАХУЙ” НОМЫГ АЛБАН ЁСНЫ ЭРХТЭЙ МОНГОЛ ХЭЛЭЭР ЭРХЛЭН ХЭВЛҮҮЛЛЭЭ
Окландын их сургуулийн профессор, системийн инженер мэргэжилтэй БАРБАРА ОАКЛИ, /PH.D., PE/-ын “Learn like a Pro” номыг МУИС-ийн Боловсрол судлалын тэнхимийн багш Дэд профессор Б.Алтангэрэл, Дэд профессор Д.Золжаргал, Доктор У.Лхагвасүрэн, Дэд профессор С.Соёлжин нар орчуулан, Профессор Д.Бадарч, Доктор П.Лхагвасүрэн нар хянан шүүж та бүхний гарт хүргэж байна.
БАРБАРА ОАКЛИ, /PH.D., PE/ бол олон улс оронд боловсролын системээ өөрчлөхөд үнэ цэнтэй зөвлөгөө өгдөг дэлхийд танигдсан нэр хүндтэй эрдэмтэн юм. Түүний суралцахуйн чиглэлээр бичсэн 10 гаруй ном нь хамгийн эрэлт хэрэгцээтэй бүтээлийн жагсаалтад хүндтэй байр сууриа эзэлдэг. Тэрээр Мичиганы хүндэт профессор цолыг 2018 онд хүртсэн. Олон цахим хичээлийг нээлттэй заадаг бөгөөд сая сая хүн түүнээс яаж үр дүнтэй суралцахыг сурч байна.
Ихээхэн цаг хугацаа зарцуулж сурсан ч үр дүнд хүрэхгүй байна уу? Та уншсан зүйлсээ эргэж санахад амаргүй байна уу? Судлах гэж байгаа зүйл тань уйтгартай, анхаарал төвлөрөхгүй хойш тавьж байна уу? Тэгвэл та “ШИМТЭН СУРАХУЙ” номыг уншаарай. Олав Шеве, Барб Оакли нар шинэ зүйл сурахдаа үргэлж асуудалтай тулгардаг байсан. Харин тэд сургалтын ямар ч хэрэглэгдэхүүнийг ойлгож эзэмшихэд туслах арга техникийг олсон. Нейро судлал, когнитив (танихуйн) сэтгэл судлалын ойлголтод тулгуурлан, сурч байгаа чиглэлээс тань үл хамааран сурах чадвараа сайжруулах эрчимжүүлсэн арга техникийг энэ номоос судална. Номын зохиогчид олон арван жилийн турш суралцахуйн тухай судалж, бичиж, бусдад зааж зөвлөхдөө, өөр өөр салбарын олон мэргэжилтэнтэй хамтарч ажиллажээ. Суралцахуйн ур чадвар, ойлголтыг эзэмшихэд тулгардаг саад бэрхшээлийг өөрийн биеэр давж туулсан олон зуун шилдэг суралцагчдын санал, зөвлөмж, туршлага дээр энэхүү арга, ухагдахуун тулгуурласан болно.