МУИС-ийн мэдээ
-
Я. ЦЭВЭЛИЙН “МОНГОЛ ХЭЛНИЙ ТОВЧ ТАЙЛБАР ТОЛЬ”-ИЙН НЭМЖ ДЭЛГЭРҮҮЛСЭН ХОЁРДУГААР ХЭВЛЭЛИЙГ ТАНИЛЦУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.
Я. ЦЭВЭЛИЙН “МОНГОЛ ХЭЛНИЙ ТОВЧ ТАЙЛБАР ТОЛЬ”-ИЙН НЭМЖ ДЭЛГЭРҮҮЛСЭН ХОЁРДУГААР ХЭВЛЭЛИЙГ ТАНИЛЦУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.Үг, утга, жишээ, тайлбар, хавсралт тэргүүтнийг нэмж хянасан Ц. Шагдарсүрэн 1966 онд анх нийтийн хүртээл болсон Я. Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь” нь одоо нэн ховордсон ч эрэлт хэрэгцээ нь буураагүй тул нэмж дэлгэрүүлсэн хоёрдугаар хэвлэлийг нь 47 жилийн дараа толилуулж байна. Үүнд: уг толийн толгой үгийн салаа ... Дэлгэрэнгүй -
"Миний ном" худалдаанд гарлаа.
Хүүхдийн зохиолч А.Найгалмаа 1-3 насныханд зориулсан “Миний ном” хэмээх бие даасан бүтээлээ хэвлүүлжээ. Номдоо бага насны хүүхдийн хэл ярианы онцлогийг харгалзан, цээжлэхэд хялбар үг хэллэгтэй шүлгүүд оруулсан байна. “Мэлхий”, “Сармагчин”, “Гар, хөл хоёр”, “Зүг чиг”, “Цасны ус” тэргүүтэй шүлэг тус бүрийг өгүүлэмжийнх нь дагуу хөгжилтэй зургаар чимэглэсэн бөгөөд тэгэхдээ бяцхан үрсэд хор нөлөөгүй хүнсний будаг ашиглажээ. Гарын алганы дайтай энэхүү ... Дэлгэрэнгүй -
Хаслундын ХҮҮ АРСЛАН МОНГОЛД ҮЛДСЭН
Хэл судлаач Б.Баярсайхан “Travel classic books” нэртэй цувралыг орчуулан хэвлүүлжээ. Адал явдалт, аяллын номын анхных нь “Явна аа". Энэ номыг Данийн нэрт аялагч, угсаатан судлаач Хенниг Хаслунд-Кристенсен бичжээ. Судалгааны багийн хамт Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд 1920- иод оны эхээр буурь засаж мал аж ахуй, газар тариалан эрхэлж байсан түүний тэмдэглэлээс монголчуудын нэгэн үеийн түүхийг мэдэж болно. Хоёр дахь ном нь ... Дэлгэрэнгүй -
НОМЫН АЯЛАЛД ГАРЦГААЯ
“Номын баяр - 2013” хөтөлбөр Хугацаа: 2013 оны 09 дүгээр сарын 21, 22 -ны өдөр Хаана: Монгол Улсын Үндэсний номын сан Хүүхдийн номын ордон Улаанбаатар бизнес хөгжлийн төв Уриа: Номын аялалд гарцгаая 09 дүгээр сарын 21. Бямба гараг 10.00-10.30 Нээлтийн ёслолын үйл ажиллагаа Үндэсний номын сан 10.30-16.30 “Монголчуудын номын өв соёл” үзэсгэлэн Үндэсний номын сангийн “Үнэт ховор номын музей” 10.30-11.30 ... Дэлгэрэнгүй -
“МОНГОЛ ЕРТӨНЦИЙН ГУРАВ” ГУРВАН БОТЬ НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО.
Ардын Уран Зохиолч, Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн Тангадын Галсангийн “МОНГОЛ ЕРТӨНЦИЙН ГУРАВ” гурван боть номын нээлтийг МУИС-ийн МСХ, МУИС ПРЕСС хэвлэлийн газар, Монгол Бичгийг Сэргээх Үндэсний сан хамтран 2013 оны 04-р сарын 13-нд МУИС-ийн Эрдмийн дугуй танхимд зохион байгууллаа. Номын баярт хэвлэл мэдээллийн байгууллагууд, эрдэмтэн мэргэд, зохиолч, яруу найрагчид болон төр нийгмийн зүтгэлтнүүд оролцлооТАВИН ЖИЛ ТҮҮСЭН ТАНСАГ ... Дэлгэрэнгүй -
ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ СИМПОЗИУМ БОЛЛОО
Монгол Улсын шинэчлэлийн засгийн газрын мөрийн хөтөлбөрт монгол судлалыг хөгжүүлэх тухай заасан бөгөөд өнгөрсөн хугацаанд хэд хэдэн арга хэмжээ авсны нэг нь монгол хэл бичгийн боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай 37 дугаар тогтоол билээ. Уг тогтоолтой уялдуулан МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэн, Олон Улсын Монгол Судлалын Холбоо, Монгол Хэлбичгийн Багш Нарын Үндэсний холбоо хамтран “Монгол хэлбичгийн тулгамдсан асуудал” сэдэвт олон улсын ... Дэлгэрэнгүй